Алсын хараа, эрхэм зорилго
Бид эрхэм хэрэглэгчдэдээ Монгол орны 4 зүг 8 зовхист байрлах хамгийн өргөн сүлжээ болох 400 гаруй шатахуун түгээх станцуудаараа дамжуулан стандартын шаардлага хангасан, чанартай шатахууныг тасалдалгүй, найдвартай хүргэж байна.ЭРХЭМ ЗОРИЛГО
БИД ХӨГЖИЛ ТҮГЭЭНЭ
АЛСЫН ХАРАА
МОНГОЛДОО ТҮЛШ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН
ХӨГЖЛИЙГ ТОДОРХОЙЛОГЧ БОЛНО
ҮНЭТ ЗҮЙЛС
- Шударга, ёс зүйтэй байна. Бид бусдын итгэлийг дааж, аливаа асуудалд үнэнч шударга, ёс зүйтэй хандана.
- Харилцагчаа дээдэлнэ. Хэрэглэгч харилцагчдадаа дээд зэргийн хүндэтгэл үзүүлж, мэргэжлийн түвшинд үйлчилнэ
- Шилдэг стандартыг баримтална. Бизнесийн үйл ажиллагааны шат дамжлага бүрт шилдэг стандартыг баримталж, үзүүлж буй үйлчилгээ, борлуулж буй бүтээгдэхүүнийг чанарын найдвартай өндөр түвшинд барина
- Урт хугацаат үр өгөөжийг буй болгоно. Бизнесээ тогтвортой хөгжүүлснээр бид харилцагч, ажилтнууд, эх орондоо урт хугацаат үр өгөөж буй болгоно
- Сэтгэл ханамжтай багаар ажиллана. Эрхэм зорилгодоо хүрэхийн тулд бие биенээ дэмжиж, сэтгэл дүүрэн ажиллах орчныг бүрдүүлж, бүтээлчээр хамтран ажиллана
- Нийгмийн хариуцлагатай байна. Бизнесийн амжилтаараа бид нийгмийн хөгжил дэвшилд хувь нэмэр оруулахыг эрхэмлэх бөгөөд нийгэмд тустай аливаа төсөл, санаачлагыг дэмжиж, хэрэгжүүлнэ
Шинэ нийтлэлүүд
Шинэ
2024-02-28
ПЕТРОВИС ГРУПП ЗУДЫН ГАМШИГТ ӨРТӨЖ, ХАВАРЖИЛТ ХҮНДЭРСЭН АЙМГУУДАД 500 САЯ ТӨГРӨГИЙН ШАТАХУУНЫ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ
2024-02-28
Улс орны хэмжээнд нүүрлээд буй зудын гамшигт өртсөн малчин түмэн болон мал сүргээ хамгаалахад туслах аянд Петровис Групп нэгдэж 500 сая төгрөгийн шатахууны тусламж үзүүллээ. Цасанд боогдсон зам харгуйг нээж буй техник хэрэгслүүд, малчдад нэн шаардлагатай хандив тусламж болон эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэх ажилд хэрэглэгдэж буй бүх техник хэрэгслийг шатахуунаар хангах үүднээс Петровис компани нийгмийн хариуцлагын хүрээнд тус шатахууны дэмжлэгийг үзүүлж, өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын дарга хошууч генерал Г.Ариунбуянд гардуулан өглөө.
Цааш унших
Шинэ
ТОП 100 аж ажуй нэгж шалгаруулах энэхүү арга хэмжээнд Газрын тосны салбарт үйл ажиллагаагаараа тэргүүлэгч Петровис Группийн салбар компаниуд жил бүр шалгарсаар ирсэн. Энэ удаад НИК ХХК ТОП 100 ААН-ийн эхний 10 байранд тогтмол багтсаар ирсэн амжилтаа бататгаж 5-р байрт, мөн Петростар ХХК 50-р байрт тус тус шалгарлаа.
Цааш унших
Шинэ
Петровис Групп нь “ENTREPRENEUR” арга хэмжээнээс “2022 ОНЫ ШИЛДЭГ 10 АЖ АХУЙ НЭГЖ”-ээр шалгарсан тул МҮХАҮТ-ын гадна компанийнхаа тугийг мандууллаа.
Цааш унших
Шинэ
2023-01-19
Цахилгаан тээврийн хэрэгслийн батарейг хэрхэн илүү урт хугацаанд сайн байлгах вэ?
2023-01-19
Цахилгаан тээврийн хэрэгслийн батарейг 20 хувиас доош орохоос өмнө цэнэглэх
Зайг цэнэггүй байдалд удаан үлдээхгүй байх Удаан хугацаагаар цэнэггүй үлдээх нь ашиглалтын хугацааг богиносгох нэг хүчин зүйл болдог
Цааш унших