“Петровис” ХХК үйлчилгээгээ хэрэглэгчдэдээ улам ойртуулахын тулд 2007 онд зохион байгуулалтын өөрчлөлт хийж, томоохон компаниудын нефть бүтээгдэхүүний хадгалалт, хангамж, үйлчилгээг дагнан хариуцах зорилготой “Петровис Трейдинг” ХХК-ийг байгуулсан. Тус компани нь Монголдоо хамгийн том шатахууны агуулахыг Улаанбаатарт ажиллуулж байгаагаас гадна хөдөө орон нутагт Бороо Гоулд, Айвенхоу майнз, Монголросцветмент зэрэг томоохон уурхайнууд, эрчим хүч, барилга угсралт, замын компаниудыг шатахуунаар хангаж байна. Мөн 2005 оноос Оюутолгой төслийн шатахууны агуулахын менежментийг хариуцан ажиллуулж байгаа.
Бид нефтийн бүтээгдэхүүний хангалт, түүнтэй холбоотой бүх төрлийн ажил үйлчилгээг мэргэжлийн түвшинд хүргэж танай байнгын итгэлтэй түнш чинь байх болно.
Танай байгууллагад чанартай шатахуун, цогц үйлчилгээг хүргэхэд бид бэлэн байна.
Манай компани 34,550 м3 эзэлхүүнтэй, хэмжээгээрээ хамгийн томд тооцогдох агуулах, салбартаа шилдэг нарийн мэргэшсэн чадварлаг хамт олныг ажиллуулдаг. Бүтээгдэхүүний чанарыг төрөөс магадлан итгэмжилсэн лабораторид (Петровис Трейдинг ХХК-ийн өмч) тогтмол шинжилж чанарын өндөр түвшинг хадгалж байна.
Бид ард түмэн, байгаль орчиндоо ээлтэй байдлаар найдвартай, аюулгүй бүтээгдэхүүн үйлчилгээ хүргэхээр чармайн ажилладаг.
ХОЛБОО БАРИХ:
ПЕТРОВИС ТРЕЙДИНГ ХХК
Сонгино Хайрхан дүүрэг
20-р хороо, нефть хангамжийн байр
Улаанбаатар, Монгол улс
Утас/Факс: 976-11-633433
976-11-326547
E-мэйл: sales@petrovis.mn
Вэб хуудас: www.petrovis.mn