Орон нутгийн түгээлтийн сүлжээг НИК ХК хариуцдаг ба улсын захиргааны нэгж бүрд шатахуун түгээх станц ажиллуулж байна. Түгээлтийн сүлжээг таван бүсэд хуваарилж, бүс бүрд агуулахуудыг ажиллуулан бүсийн нутаг дэвсгэр дээрх ШТС-иудад шатахуун хүргэдэг. Орон нутагт бидний нийлүүлдэг гол бүтээгдэхүүн нь А-80, А-92, дизель, тос тосолгооны материал юм.