Минимаркет

“Петро Стар” ХХК-ийн “Зам зуур” минимаркетын товч танилцуулга

“Петро Стар” ХХК-ийн ШТС-уудын дэргэдэх “Зам зуур” минимаркет нь үйл ажиллагаагаа явуулж эхлээд даруй 5 жил болж байна. Одоогийн байдлаар Улаанбаатар хотод нийт 13 минимаркет 24 цагийн турш хэрэглэгчдэд үйлчилж байна.

Манайх минимаркетуудаараа доорх нэр төрлийн барааг борлуулдаг.

  • Mobil брэндийн бүх төрлийн тос, тосолгооны материал /ТТМ/
  • High Gear, ABRO, Wurth, Kangaroo брэндийн автохимийн бараа
  • Автомашины аксессуарууд
  • MAX, VIC тосны шүүр, агаар шүүгч, Trestor наклад, Narva гэрэл гэх мэт жижиг оврын сэлбэг
  • Үүрэн телефоны болон олон улсын ярианы карт
  • Ус, ундаа
  • Чихэр, печень
  • Тамхи, бохь
  • Лаазалсан бүтээгдэхүүн
  • Анхан шатны эмнэлгийн болон ариун цэврийн тусламжийн бараа
  • Аяны хэрэгсэл*
  • Тоглоом, бэлэг дурсгалын зүйлс*
  • Бичиг хэрэгсэл*

( * ) тэмдэглэгээтэй нэр төрлийн барааг тухайн минимаркетын байрлал, онцлогоос хамаарч, мөн улирлын чанартайгаар нийлүүлдэг.

Дээрх нэр төрлөөс ТТМ, автохимийн бараа, ярианы карт, ус ундаа, тамхи нь нийт борлуулалтын 85-90%-ийг эзэлдэг. Бүр нарийвчилбал, зөвхөн ТТМ, утасны ярианы картын борлуулалт нийт борлуулалтын 60-65%-ийг эзэлж байна. Гэтэл эдгээр нэр төрлийн бараа нь хамгийн бага ашиг өгдөг нэр төрөл, тэр дундаа ярианы карт дөнгөж 3%-ийн ашиг өгдөг нь бусад нэр төрлийн барааны борлуулалтын үнийг зах зээл дээрх үнээс харьцангуй өндөрт барихад хүргэдэг.

Цаашид бид автомашины дугуй, аккумулятор гэх мэт том оврын сэлбэг борлуулах тал дээр судалгаа явуулж байна.

Манай минимаркетуудад нийт 39 худалдагч 24 цагаар 3 ээлжинд ээлжлэн, ерөнхий үйл ажиллагааг минимаркет бүрийн эрхлэгч хариуцан ажилладаг.

2009 онд бид минимаркетгүй ШТС-уудынхаа дэргэд шинээр 14 минимаркет ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.