Ядуурлын Эсрэг Хамтдаа Сан

“Петровис” ХХК, “НИК” ХК компани ядуурлыг бууруулах зорилго, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд бага орлоготой, амьдрал ядуу ч санаж сэдэж, хийе бүтээе гэж тэмцэж буй иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах, жижиг бизнесүүдийг дэмжих сургалт, судалгаа явуулах, бизнесийн зөвлөгөө, санхүүжилт олгох зорилгоор 2005 оноос Ядуурлын Эсрэг Хамтдаа санг байгуулан ажиллаж байна.

ЯЭХ сан улс даяар үйл ажиллагаагаа явуулж, өргөдөл гаргагч нарт бизнесийн төлөвлөгөөгөө Петровис, НИК компаниудын шатахуун түгээх станциудаар дамжуулан өгөх боломжийг хангахаар ажиллаж байна.
Бизнесийн төлөвлөгөө бичих, төслийн төлөвлөгөө гаргахад туслалцаа үзүүлэх зорилгоор аймгийн төвүүдэд түншүүдээрээ дамжуулан зөвлөгөө өгөх үйлчилгээ явуулна.

Үүний дээр аж үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулах жижиг, дунд бизнесүүдийг дэмжих зорилгоор Петровис сангийн гишүүдэд янз бүрийн худалдан авалтын захиалгыг нийлүүлдэг.