Манай компани нь газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн технологи, үйл ажиллагааны аргачлал, MNS 4633-2006 Монгол улсын стандартад заасны дагуу ОХУ-аас импортоор хүлээн авч байгаа автобензин, дизель түлшийн технологийн дамжлага бүрт чанарын хяналтыг тогтмол явуулж ирсэн. Одоогоор Улаанбаатар хотод 1 улсын итгэмжлэгдсэн төв лаборатори, хөдөө орон нутгийн НХСалбаруудад 11 ш суурин лаборатори, 8 ш зөөврийн лаборатори олон улсын ISO, АSTM, Оросын GOST ба Монголын MNS стандартуудын дагуу нийт 21 үзүүлэлтээр вагонцистерн, автоцистерн, агуулахаас сорьц авч шинжлэн чанарын байдлыг тодорхойлдог. Тухайлбал, автобензинд: октаны тоо, найрлагын бүрэлдэхүүн, усанд уусах хүчил, шүлт, ус, механик хольц, ханасан уурын даралт, зэс хавтгайн тэсвэр гэх мэт, дизель түлшинд: цетаны тоо, царцах булингартах температур, шүүгдэх коэфициент, дөл үүсгэх температур, зууралдлага, ус механик хольц, усанд уусах хүчил шүлт гэх мэт болно.
Технологийн дамжлагуудад чанарыг хянахдаа:
Шатахуун хүлээн авахад:
Гадаадаас вагонцистернтэй шатахууныг хүлээн авахдаа вагонцистерн тус бүрт ус байгаа эсэхийг шалгаж тодорхойлно. Ижил төрлийн чанарын паспорттой ирсэн 4 вагонцистерн тутмаас 1 хяналтын дээж авч шинжилгээ хийн дүгнэлт гаргасны дараа шатахууныг хүлээн авна.
Бөөнөөр ачихад:
Шатахуун агуулахад бууж тодорхой хугацаа өнгөрсний дараа дахин дээж авч шинжилгээ хийснээр агуулахаас автоцистернд ачих зөвшөөрөл өгч, ачигдсан ачаа бүрт чанарын паспорт дагалдуулан илгээдэг.
Тээвэрлэхэд:
Автоцистернээр тээвэрлэгдэн ШТС-д хүргэгдэхэд ШТС-ын ажиллагсад ус тунадас, механик хольцыг тодорхойлон, чанарын паспортод бичигдсэн үзүүлэлтүүдийг шалгаж хүлээн авдаг.
Хадгалахад:
ШТС-уудад шатахууны чанар алдагдах, бохирдохоос урьдчилан сэргийлж Улаанбаатар хотын ШТС-уудад сар бүр 1 удаа, хөдөө орон нутгийн ШТС-уудаас улирал бүр 1 удаа тодорхой графикаар дээж авч шинжилгээ хийж чанарыг хянадаг.
Түгээхэд:
Манай компанийн ШТС-уудаас дээрх чанарын хяналтыг дамжсан, стандартын шаардлагыг бүрэн хангасан цэвэр шатахуун хэрэглэгчийн автамашины бакад цэнэглэгдэж байна.
Манай компанийн чанарын хяналтын албанд нефтийн чиглэлээр нарийн мэргэшсэн мэргэжилтэн, лаборант нар хэрэглэгч та бүхэнд чанартай шатахуун түгээхийн төлөө 24 цаг тасралттгүй ажиллаж байна. Чанартай гэдэгт бид итгэлтэй байна. Та итгэж болно.
Петровис ХХК чанарын хяналтын тогтолцоотой Монголдоо цорын ганц нефть бүтээгдэхүүн импортлогч компани.