Байгаль орчин хамгаалал

Байгаль орчны талаарх бодлого
Байгаль орчин хамгаалал, галын аюулгүй ажиллагааны талаарх бодлого
Петровис, НИК компаниуд байгаль орчин хамгаалал, галын аюулгүй ажиллагааны талаарх бодлогыг хэрэгжүүлэхээр 2008 онд тусгай хөтөлбөр зарласан.

Хөтөлбөрт:
Байгаль хамгаалал, ажлын байрны аюулгүй орчин, галын аюулгүй ажиллагааны талаарх зааврыг батлах
Хог хаягдлын менежментийн талаар заавар өгөх, сургалт явуулах
Ажлын аюулгүй орчинг хангах талаар сургалт явуулах
Нарийн мэргэшлийн тоног төхөөрөмжийг ажиллуулах дэлгэрэнгүй гарын авлага тараах
Шатахуун хадгалах цистерн, тоног төхөөрөмжийг суурилуулах, засвар үйлчилгээ явуулах үйл ажиллагаатай холбогдсон заавар, сургалт зохион байгуулах
Стандартчилсан ажлын хувцсаар ажилчдыг хангах
Орон нутгийн салбаруудад сургалт явуулах танхим гаргах зэрэг арга хэмжээг оруулав.

Хэрэгжилт, хяналт:
Багануур, Дорнод, Говьсүмбэр, Дорноговь, Завхан, Ховд, Увс, Дархан, Орхоны салбарууд, Петровис Трейдинг, Петростар компанийн агуулахын ажилчид, автоцистерны жолооч, ШТС-ийн ажилчдыг мэргэжлийн сургалтад хамруулсан.
Жил бүр инжениирингийн газраас нарийн мэргэшлийн ажилчдад ажлын онцлогт тохирсон сургалтын хөтөлбөрийг гарган хүргүүлдэг.
Компаниас ажилчдаа ажлын шаардлагын дагуу ажлын хувцас, дагалдах хэрэгслээр хангадаг.
Галын аюулгүй ажиллагааны шаардлагын дагуу ШТС, агуулахуудад зайлшгүй байлгах ёстой гал унтраах тоног төхөөрөмж, тэдгээрийн ажиллагааны талаар системтэйгээр шалгалт хийдэг.
Шатахуун асгарсан тохиолдолд илрүүлэх, асгарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хөрсний сорьцыг тогтмол авч, лабораторид шинжлүүлж байна.
Онцгой байдал үүссэн тохиолдолд ажиллах багийг томилсон.