
ПЕТРОВИС-ИРЭЭДҮЙ
ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР
Петровис ХХК нь Хүний нөөцийн бодлогын хүрээнд “Петровис-Ирээдүй” оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг гурав дахь жилдээ хэрэгжүүлж байна.
Энэхүү хөтөлбөр нь жил бүр хоёр үндсэн үе шаттай явагддаг, бөгөөд эхний шатны сонгон шалгаруулалтанд тэнцсэн оюутнуудыг өөрийн харьяа салбар, нэгжид цалинтай дадлага хийлгэдэг. Дадлагын хугацаанд сайн ажилласан шилдэг оюутнуудыг шалгаруулж сургалтын тэтгэлэг олгодог.
Оюутан үедээ ажлын гараагаа эхэлж, сурч мэдсэн зүйлээ ажил дээр дадлагажин батжуулах, хамт олон дунд ажиллах арга барил эзэмших боломжийг олгож байгаагаараа манай хөтөлбөр давуу талтай. Оюутан нь дадлага хийх хугацаандаа өөрийгөө ирээдүйд компанид хэрэгтэй мэргэжилтэн болно гэдгээ харуулж сургуулиа төгсмөгц ажлын байраар хангагдах боломжтой.
Манай компани улс орныг бүхэлд нь хамарсан нефтийн бүтээгдэхүүний хангамжийн өргөн сүлжээтэй, 400-аад нэгж салбартай бөгөөд орон нутгийн салбарын боловсон хүчний хэрэгцээг хангах, нөгөө талаар сурах чин хүсэл эрмэлзэлтэй, амжилттай сурч буй орон нутгийн оюутнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлж хөтөлбөртөө түлхүү хамруулах бодлого баримталж байгаа нь компаний нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх чухал алхам болж байгаа юм.
Хөтөлбөрийн хүрээнд 2009, 2010 онуудад 60 гаруй оюутан зуны амралтаараа цалинтай дадлага хийж 20-30 оюутан шалгарч сургалтын тэтгэлэг хүлээн авч 10-аад оюутан ажлын байраар хангагдаад байна.
2011 оны хувьд 60 гаруй оюутан мөн зуны амралтаараа цалинтай дадлага хийж 24 оюутан “ПЕТРОВИС ИРЭЭДҮЙ” хөтөлбөрт шалгарч сургалтын тэтгэлэг гардан авахаар шалгараад байна.
1.
Нийт хөтөлбөрт хамрагдсан оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.