Петровис компаний эрхэлдэг гол бизнес нь нефьт бүтээгдэхүүний импорт бөгөөд Монгол орон даяар нефьт бүтээгдэхүүний нэгдсэн хадгалалт, түгээлт-борлуулалт, тээвэрлэлтийн сүлжээг бий болгож чадсан анхдагч хувийн компани юм. Ийнхүү үйл ажиллагаагаа явуулахдаа бүхий л сүлжээндээ чанарын менежментийг дээд зэргийн түвшинд хангаж ажиллаж байна.
Манай компани Монгол орны өнцөг булан бүрт буюу Баруун, Зүүн, Өмнөд, Дундад, Хангайн бүсүүдэд нийт 400 гаруй шатахуун түгээх станцтай, төвлөрсөн сум суурингуудад нийт 40 шатахууны агуулах-нефть хангамжийн баазтай, эдгээрийн шатахууны чанарт тогтмол хяналт тавих 11 чанарын хяналтын лабораторитой, олон улсын ISO 9001:2000 стандартыг нэвтрүүлсэн итгэмжлэгдсэн 1 лабораторитой үндсэн үйл ажиллагаагаа явуулж байна. Манай компани нийт 2000 гаруй ажиллагсадтай бөгөөд үүний 80-90 % нефтийн мэргэжлийн их дээд сургууль, коллеж төгссөн чадварлаг боловсон хүчин байна.
1997 онд байгуулагдсан цагаасаа хойш Петровис компани нь нефьт бүтээгдэхүүн түгээх орчин үеийн тоног төхөөрөмж нэвтрүүлэхдээ манлайлж, шатахуун түгээгүүрийн үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч дэлхийн бренд болсон АНУ-ын Gilbarco Veeder Root, Wayne Dresser зэрэг орчин үеийн дэвшилтэт технологи бүхий түгээгүүрийг ашиглаж байна. Шатахуун түгээх эдгээр тоног төхөөрөмж нь олон давхар шүүр тунгаагуур, ус шүүгч сеператор, өндөр нарийвчлал бүхий электрон тоолуур, өндөр мэдрэмжтэй электрон клапан бүхий шингэний тоолууртай, дэлгэц нь гэрэлтдэг хүний харааны түвшинд байрласан, нэгж үнэ, цэнэглэж байгаа шатахууны хэмжээ, нийт үнийн дүнг төвөггүй харах боломжтой, аюулгүй үйл ажиллагааны бүхий л шаардлагыг хангасан, температурын хэлбэлзэл ихтэй нөхцөлд тухайлбал -40 хэмийн хүйтэнд саадгүй, найдвартай ажилладаг дэлхийн шатахуун түгээгүүрийн хөгжлийн дээд түвшинг тодорхойлдог тоног төхөөрөмж юм.
2004 онд Петровис компани улсын хэмжээнд түгээлтийн сүлжээ бүхий НИК ХК-ийн төрийн мэдлийн хувьцааг хувьчлах тендер өрсөлдөөнд ялж, тус компанийн ихэнх хувьцааг худалдан авсан. НИК ХК –ийг өөртөө нэгтгэснээр манай компани Монголын ууган нефть компаний баялаг туршлага, нэр хүндийг өөртөө тусгаж, борлуулалтын хамгийн өргөн сүлжээтэй, нефть салбартаа тэргүүлэгч болох боломжтой болсон. Үүний дээр шатахуун түгээх станцуудынхаа сүлжээгээр хамгийн анхны бонус карт нэвтрүүлсэн.
Өрсөлдөөн нэмэгдэхэд Петровис нефть бүтээгдэхүүнийг шинжлэх лаборатори байгуулахад томоохон хөрөнгө оруулалт хийлээ. 2007 онд Петровис нь “ISO 9001:2000/MNS ISO 9001:2001” үйлчилгээний чанар стандартыг хангаж, баталгаажигдсан Монголын анхны нефть импортлогч компани болсон. Энэ нь Петровисын хэрэглэгчиддээ Олон улсын чанарын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэхийг зорьж ажилладагийг улам бататгаж өгсөн.
2009 онд “Петровис” ХХК, Нийслэлийн агаарын чанарын алба хамтран этанол бүхий ЭКО бензиний хэрэглээг дэмжиж, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор “Оргил Ойл” ХХК-ийн сүүлийн 5 жилийн хөдөлмөр зүтгэлийн үр дүнд монгол хүний оюунд тулгуурлан бүтээсэн түлшний этанолын үйлдвэрийг түшиглэн ЭКО-92 шинэ бренд бензинийг зах зээлд нэвтрүүллээ. Туршилт судалгааны ажил амжилттай явагдснаар ЭКО-92 бензиний хэрэглээнд нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд хэрэглээгээ даган үйлдвэрлэлийн хэмжээг ч өсгөх, үүнтэй уялдан түлшний этанолыг дагасан бусад салбарууд хөгжих боломж нээгдэж байна.
Эрчим хүчний өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээ, ирээдүйн газрын тосны нийлүүлэлтийн талаарх асуудал ноцтойгоор тавигдаж байгаа энэ үед тогтвортой өсөлтийн талаарх стратегидаа манай компани улсынхаа эрчим хүчний салбарт буй шинэ боломжуудыг нээх, эрчим хүчийг ариг гамтай хэрэглэх, эрчим хүчний альтернатив эх үүсвэрийг судлах, газрын тосны хайгуул, олборлолтын асуудлуудыг тусгасан. Петровис нийгмийн хариуцлагаа өндөр хэмжээнд хэрэгжүүлэх бодлогын хүрээнд стратегийн зорилтуудаа тодорхойлдог.