Юнигаз ХХК

 

with-lpg

Бидний тухай

БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО

Бид шингэрүүлсэн нефтийн хийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, зөв хэрэглээг хэвшил болгосон үйлчилгээний загвар байгууллага болно.

БИДНИЙ УРИА

Шинэ хандлага - Зөв хэрэглээ - Бодит хэмнэлт

БИДНИЙ ҮНЭТ ЗҮЙЛС БУЮУ БАРИМТЛАХ ЗАРЧИМ

• Бид ногоон дэлхий, шудрага ашгийг эрхэмлэдэг;
• Бид хийн түлшний зөв, аюулгүй хэрэглээг эрхэмлэдэг:
• Бид шинэ технологи, шилдэг шийдлийг эрхэмлэдэг;
• Бид хэрэглэгчээ дээдэлсэн найрсаг, хүндэтгэлтэй харилцааг эрхэмлэдэг;
• Бид үнэнч шударга, хамтын хүчийг эрхэмлэдэг.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

• Шингэрүүлсэн нефтийн хийн импорт борлуулалт;
• Тээврийн хэрэгсэлд шингэрүүлсэн хийг түгээх;
• Тээврийн хэрэгсэлд автогазын нэмэлт тоног төхөөрөмж суурилуулах;
• Автогазын төхөөрөмж бүхий тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээ, сэлбэгийн худалдаа;
• Нийтийн хоолны салбарт хийн шугам хоолойн угсралт холболтыг хийх, хийн түлш түгээх;
• Үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудад хийн түлшийг түгээх, хангах.

БИДНИЙ ДАВУУ ТАЛ

• Бид ОХУ-аас Европын стандартад нийцүүлэн үйлдвэрлэсэн, эдийн засгийн хэмнэлттэй, байгальд ээлтэй хийн түлшийг өөрийн орны зах зээлд нийлүүлдэг.
• Бид аюулгүй ажиллагааг эрхэм болгож, Япон, Солонгос, Европын тоног төхөөрөмжөөр хий хангамжийн угсралт, суурилуулалт хийдэг.
• Бид хэрэглэгчиддээ зориулсан байнгын урамшуулалт худалдаа, засвар үйлчигээ, сургалт мэдээ, мэдээллийн цогц үйлчилгээтэй.
• Манай мэргэжлийн өндөр ур чадвар бүхий туршлагатай инженер, техникийн баг, хамт олон танд үйлчилж байна.

БИДНИЙ ТҮҮХ

2004 оны 6 дугаар сар: Дэд Бүтцийн Яамнаас /хуучнаар/ зарласан “Нийтийн хэрэгцээнд шингэрүүлсэн нефтийн хийг /ШНХ/ ашиглах ажил, үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах тендер”-т Монголын “Петровис” ХХК болон “Ньютел” ХХК, Японы Сүмитомо Корпораци, Ичитака компанийн консорциум ялагчаар тодров.

2004 оны 9 дүгээр сар: “ЮниГаз” ХХК байгуулагдав.

2005 оны 4 дүгээр сар: Таксинд ШНХ-ийн нэмэлт төхөөрөмжийг суурилуулаж эхлэв.

2005 оны 8 дугаар сар: ШНХ-ийг цэнэглэх станц /ХЦС/ болон автомашиныг хийгээр цэнэглэх станц /АХЦС/-ын барилга угсралтын ажил дуусав.

2005 оны 9 дүгээр сар: Автомашинд ШНХ-ийг борлуулж эхлэв.

2005 оны 12 дугаар сар: Үйлдвэр үйлчилгээний газруудыг ШНХ-ээр хангаж эхлэв.

2007 оны 11 дүгээр сар: Улаанбаатар хотод Автомашиныг хийгээр цэнэглэх станцыг нэмж барьж байгуулав.

2008 оны 09 дүгээр сар: Улаанбаатар хотын алслагдсан Багануур дүүрэгт Автомашиныг хийгээр цэнэглэх станцыг барьж байгуулав.

2008 оны 10 дугаар сар: Улаанбаатар хотын БЗД дэх Хий Цэнэглэх станц (Агуулах)-ыг өргөтгөж 500 тоннын багтаамжтай болгож хүчин чадлыг 2 дахин нэмэгдүүлэв.

БИДНИЙ АМЖИЛТ

• Монгол Чанар -2006 цол , өргөмжлөл
• 2005 оны ТОР-100-д өрсөлдөгч 50 ААН-ийн нэг
• 2006 оны ТОР-100 ААН
• 2007 оны ТОР-100 ААН
• Барилга, орон сууц-2007 батламж
• Монгол төрийн Алтансанг аривжуулагч байгууллага-2007
• Хүүхдийн төлөө ариун үйлстэн
• 2008 оны ТОР-100 ААН
• Байгаль орчинд ээлтэй Гадаадын хөрөнгө оруулагч – Торгоны зам -2008 одон
• Монгол улсын анхны “Үндэсний ЭКО тэмдэгт байгууллага-2008”
• Авто тээврийн салбарын ЭКОЛОГИД ЭЭЛТЭЙ технологи нэвтрүүлэгч байгууллага-2008 он
• “ECOAWARDS” медаль - 2009 он

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭ

АМГАЛАН ДАХЬ ХИЙ ЦЭНЭГЛЭХ СТАНЦ

• Амгалан дахь Хий Цэнэглэх Станцад хийн түлшийг төмөр замаар вагонцистерн болон автоцистернээр хүлээн авах, хадгалах, түгээх.
• Тус бүр 50 тоннын хийн хадгалах багтаамжтай 10 ширхэг сав бүхий /нийт багтаамж нь 500тн/ агуулахтай.
• Хийн түлшийг автоцистернээр Авто машин хийгээр цэнэглэх станцад тээвэрлэх ба улмаар автогазын нэмэлт тоног төхөөрөмжтэй болон дан автогазын хөдөлгүүртэй автомашинуудыг хийгээр цэнэглэх.

 mail-logo-eco-hereglee

Товч танилцуулга

“ЮНИГАЗ” ХХК-ИЙ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

ЮниГаз ХХК нь Монголын зах зээлд шингэрүүлсэн нефтийн хийг тээврийн хэрэгсэл, үйлдвэр үйлчилгээ, нийтийн хоолны салбарт нэвтрүүлэх, шингэрүүлсэн нефтийн хийн салбарын хөгжлийг эрчимжүүлэх зорилгоор зарласан хийн түлш импортлон, борлуулагч байгууллагыг шалгаруулах нээлттэй тендерт шалгарч, 2004 оны 9 сарын 16-ны өдөр онцгой эрх бүхий байгууллага болон үүсгэн байгуулагдаж, 2005 оны 4 сарын 10-ны өдрөөс эхлэн үйлчилгээгээ үзүүлж эхэлсэн.

Мөн хийн түлшний тасралтгүй ажиллаагааг хангах, хэрэглэгчиддээ хямд үнэтэй бүтээгдэхүүн нийлүүлэх зорилгоор 2005 оны 8 сар 250 тоннын агуулах сав, 2008 оны 10 сард өргөтгөл хийн 500 тоннын багтаамжтай болгож Хий Цэнэглэх Станцын хүчин чадлыг 2 дахин нэмэгдүүлэв.

Бид үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш нийтийн үйлчилгээний 780 гаруй автомашинд 400 ам.долларын өртөгтэй автогазын нэмэлт төхөөрөмжийг үнэ төлбөргүй суурилуулан, Улаанбаатар хотын 3 дүүрэг дахь нийт таван автомашин хийгээр цэнэглэх станцаараа (АХЦС) дамжуулан хийн түлшийг тасралтгүй найдвартай хангаж хэрэглэгчээ дээдэлсэн үнийн уян хатан бодлогыг баримтлан, хөнгөлөлт урамшуулал бүхий найрсаг, хүндэтгэлтэй үйлчилгээг үзүүлж байна.

 

hayag

Мөн эрчим хүчний шинэ шийдэл, технологитой хийн түлшний систем бүхий барилгын материал үйлдвэрлэлийн “Мон-Перлит” ХХК, алт боловсруулах үйлдвэр болох “Актлабс” ХХК-ийг хийн түлшээр найдвартай хангаж байна. Энэ нь эрчим хүчний шинэ эх үүсвэр төдийгүй бүтээгдэхүүний чанар, гарц, бүтээмжийг нэмэгдүүлсэн эдийн засгийн хувьд хэмнэлттэй шийдэл юм.

Бид нийтийн хоолны салбарт хийн түлшний зөв, аюулгүй хэрэглээг хэвшил болгох зорилгоор байгууллагын гал тогоо, кафе, ресторан, зочид буудал, зэрэг 150 гаруй аж ахуй нэгж байгууллагуудад олон улсын стандарт бүхий угсралт холболтыг хийж, чанартай хийн түлшийг нийлүүлж байна.

Бид нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлан нийгэм, хүмүүст чиглэсэн олон үйл ажиллагааг дэмжиж, тэдгээр үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог. Цаашдаа ч оюунлаг болон хүний оюун ухааныг хөгжүүлэн тэлэхэд зориулагдсан бүх зүйлст хөрөнгө оруулан, хамтран ажиллах болно.

ЮниГаз ХХК нь мэргэжлийн өндөр ур чадвар бүхий дадлага туршлагатай ажилтан, инженер, менежментийн багаас бүрдсэн нийт 5 алба, 40 гаруй ажиллагсадтай залуу хамт олон бөгөөд эрч хүч, оюун ухаанаа уралдуулан, ихийг хийж бүтээхийн төлөө нэгэн зүгт тэмүүлэн ажиллаж байна.

p-8-shem-copy-copy