Товч танилцуулга
Петровис Тос” ХХК нь 2004 оны 3 сарын 1-нд анх үүсгэн байгуулагдаж, тос, тосолгооны материалын импорт, борлуулалтын үйл ажиллагааг бие даан эрхлэн явуулж байна.
Манай компани Тос, тосолгооны материалын үйлдвэрлэлт, чанараараа дэлхийд тэргүүлэгч АНУ-ын “Ексон Мобил” компаний албан ёсны дистрибьютерээр ажилладаг.
Бид АНУ-ын “Ексон Мобил” компаний бренд Мобилын бүтээгдэхүүнүүд,ОХУ-ын Ангарск, Омск, Дзержинск, Нижний Новгород зэрэг томоохон нефть боловсруулагч үйлдвэрүүдийн төрөл бүрийн автомашин, хүнд машин механизм, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн тос тосолгооны материал, тусгай шингэн зэрэг 70 орчим нэр төрлийн ТТМ-ыг импортлон борлуулж байна.
Манай компани Толгойт дахь агуулахаасаа хэрэглэгчийн захиалсан бүтээгдэхүүнийг шууд хүргэж өгч үйлчлэхээс гадна хотын төвд байршилтай бөөний 6 цэгтээ хэрэглэгчид ТТМ-ыг бөөний үнээр, жижиглэнгээр худалдах үйл ажиллагааг эрхэлдэг.
Мөн “Петровис” ХХК, НИК ХК-ийн хот хөдөөгийн 400 гаруй ШТС, 24 цагийн үйлчилгээтэй “Зам Зуур” минимаркетуудаар дамжуулан тос тосолгооны материалын жижиглэнгийн борлуулалтыг хэрэглэгчиддээ хүргэж байна.
Петровис Тос” ХХК нь Монголын зах зээл дэх тос тосолгооны материалын борлуулалтын 24 хувийг дангаараа эзэлж байна.
Мөн Улаанбаатар хот дахь авто засварын газруудтай хамтран ажиллаж, хэрэглэгчиддээ чанартай бүтээгдэхүүн-үйлчилгээг хүргэж байна. Тухайлбал:Зиг Заг, 4х4, Формула, Дельта автосервис, Автоплаза, Нимонс, Майкар гм автозасварын газруудаар дамжуулан үйлчилгээний давуу чанар бүхий бүтээгдэхүүнийг санал болгож байна.
Бид нефть, газрын тос, тосолгооны материал үйлдвэрлэгч, импортлогчдын олон улсын уулзалт, семинаруудад тогтмол оролцож ирсэн. Тухайлбал, 2006, 2007 онд ОХУ-д болсон ТТМ үйлдвэрлэгчдийн олон улсын конференцид манай менежерүүд амжилттай оролцлоо.
Мөн жил бүр “Ексон Мобил” компанитай хамтран богино хугацааны сургалтуудыг БНСУ-дахь салбар дээр зохион байгуулж, ТТМ-ын борлуулалтын менежерүүд, инженерүүдийг хэсэгчлэн хамруулаад байна.
2008 онд МҮХАҮТ-ын “Бизнес Фестиваль-2008” арга хэмжээнд “Зах зээлд шилдэг бүтээгдэхүүн нэвтрүүлэгч” ангиллаар, 2008, 2009 онд Уул уурхайн үндэсний ассоциацаас санаачлан зохион байгуулдаг “Mine tech-2008, 2009” үзэсгэлэн худалдаанд тус тус оролцлоо.
Манай компани өөрийн бөөний цэг, “Петровис” ХХК, НИК ХК-ийн ШТС-дын салбар дээр ажиллагсаддаа төлөвлөгөөт сургалтуудыг явуулахаас гадна харилцагч ААНБ, хэрэглэгчиддээ ТТМ борлуулсны дараах бүтээгдэхүүн-үйлчилгээний талаарх сургалт, тосны хэрэглээний талаар мэргэжлийн зааварчилгаа, зөвлөгөөг өгч байдаг.
Бид хэрэглэгчиддээ олон улсын стандартын чанарын шаардлага хангасан шинэ бүтээгдэхүүнүүдийнхээ
чанар, хэрэглээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөх зорилгоор хамтран ажилладаг 60 гаруй аж ахуйн нэгж байгууллага, авто засварын газруудын 80 орчим мэргэжилтнүүдэд хэрэглэгчийн өдөрлөг-сургалтыг уламжлал болгон зохион байгуулаад байна.
Хүний нөөц
Манай компанид олон жил нефть-газрын тосны салбартаа ажиллаж буй арвин туршлагатай нефть болон автын механик инженер, эдийн засагч, технологич-мэргэжилтнүүд, мөн чадварлаг залуу боловсон хүчнүүд ажиллаж байна.
Манай хамт олны дундаас мэдлэг, мэргэжлийн ур чадвар, улс болон компанийхаа хөгжилд оруулсан хувь нэмэр, бүтээсэн хөдөлмөрөөрөө үнэлэгдэн төрийн одон медаль болон салбарынхаа шагналаар шагнагдсан шилдэг ажилтнуудаараа бид бахархаж байдаг. Тухайлбал: “Хөдөлмөрийн хүндэт медаль”-1, “Алтан гадас”
одон-1, Газрын тос, нефтийн тэргүүний ажилтан-6, ҮХЯ /Үйлдвэр Худалдааны Яам/, ЭБЭХЯ /Эрдэс Баялаг, Эрчим Хүчний Яам/-ы “Хүндэт жуух”-4 хүн шагнагджээ.
Бидний амжилт
2005 онд “АвтоЭкспо-2005” үзэсгэлэнд оролцож “Олны итгэл хүлээлгэсэн байгууллага” 2005 онд “Нийслэлийн тэргүүний татвар төлөгч” байгууллагаар шалгарсан.
2006 онд “Найдвартай татвар төлөгч” өргөмжлөл хүртсэн.
Бизнесийн түншүүд
- Гадаад: АНУ-ын “Ексон Мобил” компани, ОХУ- ын Ангарск, Омск, Дзержинск, Нижний Новгородын Нефть боловсруулах томоохон үйлдвэрүүд- Дотоод: Төрийн болон төрийн бус байгууллага, тээвэр, уул уурхай, зам барилга, үйлдвэр үйлчилгээний байгууллага зэрэг нийгмийн бүхий л салбарт 400 гаруй аж ахуйн нэгж,
байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Тухайлбал:
Авто засварын газрууд: Зиг Заг, Моннис интернейшнл ХХК, Мерседес Бенз, Майкар, Эссо, Автоплаза,
Нимонс, Дельта, Форвард моторс, Формула, Альфа моторс автосервис гэх мэт,
Тээврийн салбарт: УБТЗ, ИНЕГ, Автобус-1, Автобус-3 гэх мэт,
Уул уурхайн салбарт: Багануур ХХК, Монголросцветмет нэгдэл, Бороо гоулд ХХК, Эрдэс холдинг
ХХК, МАК ХХК, Эрдэнэт УБҮ, Ланддрил Интернейшнл групп гэх мэт,
Бусад: ЗХ-ий 0314-р анги, Батлан Хамгаалах Яам, УСУГ гэх мэт
Давуу тал
-ТТМ-ын үйлдвэрлэлт, чанар, борлуулалтаараа дэлхийд тэргүүлэгч АНУ-ын Ексонмобил компани болон ОХУ-д үйлдвэрлэгдсэн бүх төрлийн автомашин, хүнд машин механизм,үйлдвэрийн тоног төхөөрөмжийн
тос тосолгооны материалыг импортлон борлуулдаг.
-Гадаадын бэлтгэн нийлүүлэгчдээс
ТТМ-ыг өөрийн агуулахад шууд хүлээн авч борлуулдаг тул өртөг хямд,
- Монгол дахь ТТМ-ын
борлуулалтын хамгийн том сүлжээ
- Хэрэглэгчдэд өөрийн
тээврээр ТТМ-ыг үнэгүй хүргэж үйлчилдэг.
- 1200 орчим тн ТТМ-ыг хадгалах
хүчин чадал бүхий зориулалтын агуулахтай.
- Нефть бүтээгдэхүүний
чанарын хяналтын “итгэмжлэгдсэн” лабораторитоо бүтээгдэхүүний дээжийг стандартын дагуу шинжлүүлж чанарыг баталгаажуулдаг.
- Мэргэжлийн компани -
нефтийн ба автын инженер механикийн мэргэжилтэн, нефтийн салбарт ТТМ-ын импорт, борлуулалтын үйл ажиллагааг олон жил эрхэлж байгаа туршлагатай ажилтнууд ажилладаг.
Борлуулалтын сүлжээ
/Бөөний цэгүүд, агуулах болон бусад ТТМ борлуулах цэг, үйлчилгээ үзүүлэх газруудын байршлын зураг, хаяг,утасны тухай мэдээлэл/
| Нэр | Хаяг, байршил | утас |
| Агуулах |
Сонгинохайрхан дүүрэг, “НИК” ХК-ий |
632697,
99090305 |
| Нарны зам |
Баянзүрх дүүрэг, Замын цагдаагийн Газрын урд “Петровис” ХХК-ий 26-р ШТС |
457818
99005600 95292137 |
| Сансар |
Баянзүрх дүүрэг, 12-р хороолол, “Петровис“ ХХК-ий 25-р ШТС |
450486,
91990312 95292133 |
| Да хүрээ |
Баянзүрх дүүрэг, Да хүрээ |
99737922
95292136 |
| Цайз |
Баянзүрх дүүрэг, Цайз захын дэргэдэх “Петровис” ХХК-ий 13-р ШТС |
463370
99291726 95292132 |
| Хурд |
Сүхбаатар дүүрэг, Их тойруу-70, “Хурд” авто худалдааны төв |
99275184
95292135 |
| Толгойт |
Сонгинохайрхан дүүрэг, “НИК “ХК-ий Толгойт агуулах |
632697
99775885 95292134 |
Харилцах хаяг:
14200-Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
Ерөнхийсайд А. Амарын гудамж-7,
Бага тойруу-51, Петровисын байр, 104тоот
Утас: 976-11 323648, 312453, 50033648
Факс: 976-11 330153
E_mail: mport@petrvis.mn
http//: www.petrovis.mn
Бүтээгдэхүүнүүд /ОХУ, Мобил/