Петровис карт ХХК

logo-of-petrovis

ПЕТРОВИС КАРТ ХХК

Бидний тухай

Петровис ХХК нь 2003 онд Монгол улсын нефтийн зах зээлд төлбөр тооцооны дэвшилтэт технологи болох шатахууны картын системийг анх нэвтрүүлсэн компани юм.

2007 оноос эхлэн Петровис Карт ХХК болж өргөжин хэрэглэгчээ дээдэлсэн, түргэн шуурхай, шинийг эрэлхийлэн, найдвартай түнш байхын төлөө ажиллаж байна.

Эдүгээ Улаанбаатар хотын НИК, Петровис ХХК-ий бүх ШТС, Монгол улсын 21 аймгийн төвд, төв зам дагуух 60 гаруй томоохон сум суурин газруудаар нийт 150 ШТС-д картын үйлчилгээгээ хүргээд байна.

Манай ашиглаж буй картын программын систем нь Беларус, Казакстан, Азарбаджан, Молдав, Литв, Кибр, Бразил, Алжир, Польш зэрэг улсуудад ашиглагдагддаг бөгөөд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн картын систем юм.

Манай компани нь нийт хэрэглэгчиддээ зориулан 2 төрлийн картыг санал болгож байна.

petrovis-card1  

bonus1

 

 

 

Петровис карт - байгууллагын хэрэгцээнд зориулсан урьдчилсан төлбөрт шатахууны карт   Бонус карт - Орон нутгаар өртөөлөн явж тээвэр хийдэг хувь хүн болон байгуулагад зориулсан хөнгөлөлтийн карт

Мэдээлэл

Петровис ХХК нь орон нутгаар өртөөлөн явж тээвэр хийдэг хувь хүн болон байгуулагын хэрэглэгчиддээ зориулан ”ӨРТӨӨ” үйлчилгээний хөнгөлөлтийн картыг шинээр гаргалаа. Уг картаар тодорхой маршрутын дагуу явж бэлэн мөнгөнд шатахуун худалдан авахдаа газар дээр нь үнийн хөнгөлөлтөө авах боломжтой болж байгаа юм.

Орон нутгаар өртөөлөн явж тээвэр хийдэг хувь хүн болон байгууллагад зориулсан карт.

- Өртөө үйлчилгээний картын хэрэглэгчид шатахууны хөнгөлөлтөө үйлчлүүлсэн ШТС-аас хамааран газар дээрээ эдэлнэ .

- Бонус картаар, тухайн картан дээр товойлгон шивүүлсэн автомашины улсын дугаар, шатахууны төрлөөр хөнгөлөлт эдлэнэ.

- Карт эзэмшигч нь хөнгөлөлтийн картыг бусдад шилжүүлэх, хамтран ашиглахыг хориглоно.

- Картыг хаяж үрэгдүүлсэн, ашиглалтын буруугаас гэмтээсэн тохиолдолд 24 цагийн дотор картын төвд мэдэгдэнэ.

- Хаяж үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд картын үнийг дахин төлж авна.

- Картын ашиглалтын явцад гарах ахуйн гэмтлийг хэрэглэгч өөрөө хариуцна.

Картын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 70110808, 310931 дугаарын утсаар лавлана уу.

• Хангай бүсийн хэрэглэгч 330606

• Дундад бүсийн хэрэглэгч 329001

• Өмнөд бүсийн хэрэглэгч 319801

• Баруун бүсийн хэрэглэгч 330707

• Зүүн бүсийн хэрэглэгч 311583 нэмэлт мэдээллийг авна

“Өртөө” үйлчилгээний хөнгөлөлтийн картаар үйлчлэх цэгүүд

Аймаг, хотын нэр Өртөө картаар үйлчлэх сумдын, ШТС-ийн нэр Аймаг, хотын нэр Өртөө картаар үйлчлэх сумдын, ШТС-ийн нэр
Улаанбаатар хот БЗД10-р хороо Тээврийн товчооны зүүн талд ШТС-8 Баян-Өлгий аймаг ШТС-1
ХУД 10-р хороо Нисэх-Төв аймаг салдаг уулзвар дээр ШТС-12 Ховд аймаг ШТС-3
СХД “УЛААНБААТАР” самбарын хажууд ШТС-21 Дарви ШТС
Төв аймаг Эрдэнэ ШТС Увс аймаг Баруунтуруун ШТС
Лүн ШТС ШТС-5
Эрдэнэсант ШТС Булган аймаг Булган ШТС-2
Баянхонгор аймаг ШТС-3 Дашинчилэн ШТС
ШТС-2 Рашаант ШТС
Архангай аймаг ШТС-2 Орхон аймаг ШТС-3
Тариат ШТС Хөвсгөл аймаг ШТС-2
Өлзийт ШТС Сэлэнгэ аймаг Алтанбулаг ШТС
Дорно-Говь аймаг ШТС-2 ШТС-2
Сүхбаатар аймаг Мөнххаан ШТС Орхонгүүр ШТС
ШТС-2 Дархан-уул аймаг ШТС-5
Дунд-Говь аймаг ШТС-2 Дорнод аймаг ШТС-4
Өмнө-Говь аймаг Цогт-Овоо ШТС Баян-Уул ШТС
ШТС-3 Багануур ШТС-3
Дорно-Говь аймаг ШТС-2 Хэнтий аймаг ШТС-1
Говь-Сүмбэр аймаг ШТС-3 Баян-Овоо ШТС
Говь-Алтай аймаг ШТС-1 Жаргалтхаан ШТС
Завхан аймаг Их Уул ШТС Өмнө-дэлгэр ШТС
Тосонцэнгэл ШТС Дадал ШТС
Сонгино ШТС    
ШТС-1    

Урамшуулал

Петровис карт

Худалдан авалт хийсэн нийт хэрэглээнээс хамааран шатлалын дагуу байнгын урамшуулал олгоно. Урамшууллыг картанд цэнэглэх хэлбэрээр сар бүр тогтмол олгоно.

Бонус карт

Өртөө үйлчилгээний картын хэрэглэгчдэд шатахууны хөнгөлөлтөө үйлчлүүлсэн ШТС-аас хамааран газар дээрээ эдэлнэ .

Картын тухай

Петровис үндсэн карт

Петровис шатахууны карт нь зөвхөн шатахуун /тос тосолгооны материал орохгүй/ худалдан авахад зориулагдсан урьдчилсан төлбөрт карт юм.

Албан хэрэгцээнд ашиглахад илүү тохиромжтой, шатахууны хэрэглээг төлөвлөх болон зарцуулалтанд хяналт тавихад хялбар болох ач холбогдолтой.

Картаар бүх төрлийн шатахуун худалдан авч болох ба хүсвэл та өдрийн, сарын, шатахууны төрлөөр лимит тогтоолгож болно.

Нэмэлт үйлчилгээ

Картанд автомашины дугаар шивүүлсэн тохиолдолд зөвхөн картан дахь товойлгон шивсэн дугаар бүхий автомашинд шатахуун олгох болно.

Карт цэнэглэх

Та өөрийн ойролцоох аль ч банкнаас Петровис Карт ХХК-ий Голомт банк 1102993343, Хас банк 21000670, Хаан банк 5059056992 тоот дансанд мөнгөө шилжүүлж болох бөгөөд мөнгө шилжиж орсон дариуд, банк хоорондын гүйлгээний төлбөрийн даалгаварыг үндэслэн картыг цэнэглэж өгнө.

Мөн шаардлагатай санхүүгийн бичиг баримтыг /НӨАТ болон бусад/ мөнгө шилжүүлсэн баримтаар шууд олгоно.

Картын ашиглалт

Карт эзэмшигч картыг хаяж үрэгдүүлсэн, хулгайд алдсан, гэмтээсэн тохиолдолд картаар үйлчлэгчид энэ тухай 24 цагийн дотор мэдэгдэж картыг хүчингүйд тооцуулж, хаалгах бөгөөд картанд байгаа мөнгийг картыг хаалгаснаас хойш 48 цагийн дараа шинэ картанд сэргээж өгнө.

Анхаарах зүйл

- Ашиглалтын горимыг /механик гэмтэл, ус болон хүчтэй соронзон орны нөлөөлөлд орох г.м / зөрчөөгүй тохиолдолд картын ашиглагдах хугацаа 5 жил байна.

- PIN кодыг 3 удаа буруу оруулбал карт блоклогдоно.

Картын PIN кодын нууцлалыг алдсанаас үүдэн гарах хариуцлагыг картаар үйлчлэгч хариуцахгүй

- Картыг хүчтэй соронзон оронд ойртуулж болохгүй.

Картын хугацаа

Картыг тасралтгүй ашиглаж байгаа нөхцөлд картын хугацаа автоматаар сунгагдах бөгөөд ашиглахгүй 6 сар болбол карт хаагдах болно. Хаагдсан картыг картын төвд хандан дахин сэргээлгэж ашиглаж болно.Байгууллага хүсэлт гаргаж картыг түр хугацаагаар хаалгаж болно.

- Хүсэлт гаргах загварыг Маягтууд хэсгээс харна уу.

Алсын цэнэглэлт

Хэрэглэгч нь картын төв дээр ирэхгүйгээр дансаа цэнэглүүлэхийг хэлнэ. Алсын цэнэглэлт хийлгэсэн тохиолдолд ШТС-ын терминал дээр картаа уншуулан картандаа мөнгөө хүлээж авна.30 хоног дотор мөнгөө картандаа хүлээж аваагүй тохиолдолд алсаас цэнэглэсэн мөнгө байгууллагын ерөнхий данс руу буцах болно. Данс руу буцсан мөнгийг дахин карт руу цэнэглүүлнэ.

Картын хэрэглэгчид зөвлөгөө

1. Петровис картыг ашиглах явцад механик гэмтэл учруулахгүй бол 5-10 жил ашиглах боломжтой, мөн карт дээрх ЧИП буюу ялтсыг хүчтэй соронзон оронд ойртуулж болохгүй

2. Картаар үйлчлэгчид /түгээгчид/ дугтуйнд байгаа ПИН кодыг хэлж картнаас хасалт хийлгэнэ.

ЖИЧ: Хэрэглэгч өөрөө ПИН кодыг терминалд хийж байвал кодыг буруу оруулахаас сэргийлэх болно. ПИН кодыг түгээгч мэдсэнээр ямар нэг сөрөг үр дагавар гарахгүй.

3. Картаар үйлчлэгч танд хасалт хийгдсэн тасалбарын нэг хувийг олгоно.Тасалбар дээр таны үйлчлүүлсэн ШТС-ийн нэр, цаг, худалдан авалтын хэмжээ, картын үлдэгдэл дүн гарсан байна.

Тайлан, тооцоо, баримт

Интернэтээр картын дэлгэрэнгүй тайланг шалгаж болохоос гадна факсаар, и-мэйлээр авч болно. Итнернэт эрхийн кодыг байгууллагын нягтлан бодогчид олгоно. Тайланг www.petrovis.mn/card хаягаар авна.

Петровис картын хэрэглэгч улиралдаа 1 удаа тооцоо Петровис Карт ХХК-ий нягтлан бодогчтой тооцоо нийлэх шаардлагатай.

Мөн шаардлагатай санхүүгийн бичиг баримтыг /НӨАТ болон бусад/ мөнгө шилжүүлсэн баримтаар шууд олгоно.

Хөнгөлөлт урамшуулал

Худалдан авалт хийсэн нийт хэрэглээнээс хамааран шатлалын дагуу байнгын урамшуулал олгоно.

Урамшууллыг картанд цэнэглэх хэлбэрээр сар бүр тогтмол олгоно.

Давуу тал

- Зөвхөн шатахуун худалдан авах зориулалттай учир хэрэглээгээ төлөвлөх бүрэн боломжтой.

- Бэлэн мөнгөний эрсдэл болон бензин талоныг хаяж үрэгдүүлэхээс бүрэн хамгаалагдана.

- Байнгын урамшуулалд хамрагдана

- Ажлын онцлог, хэрэглээндээ тохирсон хязгаарлалтыг тогтоолгож болно.

- Карт ашиглалтын болон үйлчилгээний шимтгэл төлөхгүй

- Картаа хаяж үрэгдүүлсэн тохиолдолд дахин сэргээлгэн ашиглах боломжтой.

- Найдвартай шатахуунаар тасралтгүй хангагдах, шатахуун хомсдлын үед давуу эрхтэй үйлчлүүлнэ.

- Улаанбаатар хот болон 21 аймагт картаараа үйлчлүүлэх боломжтой.

Петровис Картын хэрэглэгч болсоноор таны ажлыг хөнгөвчлөхөөс гадна найдвартай шатахуунаар тасралтгүй хангагдах баталгааг бид олгож байна.

Картын хэрэглэгч болоход бүрдүүлэх бичиг баримт

Байгууллага:

- ААН гэрчилгээний хуулбар

- Албан хүсэлт

- Картны үнэ

Хувь хүн

- Иргэний үнэмлэх

- Картны үнэ

Үйлчлэх хүрээ

Шатахууны Петровис картыг Улаанбаатар хот болон бүх аймгийн төвүүдэд мөн төв зам дагуух 30 гаруй сумдад ашиглах боломжтой.

Петровис үндсэн картаар үйлчилдэг төв суурин газруудын нэрс

Аймаг, хотын нэр Төв, сумдын нэр Аймаг, хотын нэр Төв, сумдын нэр
Улаанбаатар Петровис ХХК-ий бүх ШТС-д Баян-Өлгий Өлгий
Багануур дүүрэг Дорноговь Сайншанд
Налайх Замын үүд
Багахангай Айраг
Өвөрхангай Арвайхээр Эрдэнэ
Хархорин Говьсүмбэр Чойр
Бат-өлзий Өмнөговь Даланзадгад
Богд Гурван Тэс
Хужирт Цогтцэций
Төв Зуунмод Цогт-Овоо
Лүн Ханбогд сум
Эрдэнэ Дундговь Мандалговь
Эрдэнэсант Сүхбаатар Баруун Урт
Баянчандмань Дарьганга
Архангай Цэцэрлэг Мөнххаан
Өгий нуур Хөвсгөл Мөрөн
Тариат Их Уул сум
Хайрхан Хатгал сум
Эрдэнэмандал Дархан-Уул Дархан
Баянхонгор Баянхонгор Хонгор
Хэнтий Өндөрхаан Шарын Гол
Жаргалтхаан Сэлэнгэ Сүхбаатар
Өмнөдэлгэр Дулаанхаан
Бор-Өндөр Цагааннуур
Дорнод Чойбалсан Зүүнхараа
Увс Улаангом Баруунхараа
Наранбулаг Орхон Орхон
 
Завхан Улиастай Булган Булган
Их Уул сум Рашаант
Тосонцэнгэл сум Хишиг-Өндөр
Говь-Алтай Алтай Хутаг-Өндөр
Ховд Ховд    
Зэрэг    

Маягтууд

- Картын интернэтийн үйлчилгээний заавар

- Цахим картын гэрээ

- Картын хэрэглэгч болох хүсэлт

- Карт цэнэглүүлэх захиалгын хуудас

- Картын лимитын өөрчлөлт

- Картын захиалгын хуудас

- Картын интернэт эрх нээлгэх хүсэлт

Карт эзэмшигчийн нэр солиулах, картыг түр хугацаагаар хаалгах, сэргээлгэх, байгууллага хооронд карт шилжүүлэх, байгууллагын нэр өөрчлүүлэх, машины дугаар солиулах зэрэг бусад хүсэлтийг гаргахдаа албан тоотоор хандана уу.