Тоот мэдээлэл

Он цагийн хэлхээс

1997 – Улаанбаатар хотод нэг агуулах, цөөн тооны шатахуун түгээх станц нээн үйл ажиллагаагаа эхэлсэн

1997 – SHELL бүтээгдэхүүний албан ёсны борлуулагч болсон

1998 – 1999 – Түгээлтийн сүлжээгээ өргөтгөсөн

2000 – Шатахуун түгээх станцын тоо 19 хүрсэн

2001 – 2003 – Бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлж, хэрэглэгчдийн карт нэвтрүүлсэн

2004 – Улсын нийт нутаг даяар түгээлтийн сүлжээтэй, 80% нь төрийн өмчит нефть бүтээгдэхүүний НИК ХК-ийг худалдаж авсан

2004 – MOBIL бүтээгдэхүүний албан ёсны борлуулагч болсон

2005 – Бүтээгдэхүүний төрлийг нэмэгдүүлсэн

2007 онд Монголын нефть бүтээгдэхүүний салбарт ISO 9001:2000/MNS ISO 9001:2001 стандартыг хангасан анхны компани болсон

Петровис:

- Монгол улсын нийт нутаг дэвсгэрт 400 шатахуун түгээх станц ажиллуулдаг
- Компанийн нөөц бололцоог үр өгөөжтэй ашиглаж, хэрэглэгчиддээ үр дүнтэй үйлчлэх зорилгоор Монголын нийт нутаг дэвсгэрийг 5 бүсэд хуваасан
- Нийслэл болон ойр орчимд 30 шатахуун түгээх станц ажиллуулж байгаа
- Компани дотроо харилцаа холбоо, мэдээлэл солилцоонд Microsoft Dynamics Nav програм ашиглаж байгаа
- Гол хотууд, аймгийн төвүүдэд 100 орчим шатахуун түгээх станцид шатахууны төлбөрийн картын систем нэвтрүүлсэн
- Ядуурлын эсрэг хамтдаа сангийн шугамаар 448 иргэнд санхүүгийн тусламж үзүүлсэн
- 2007 оны байдлаар 1672 хүн ажиллуулж байсан