Компанийн стратеги

Петровис компани тогтвортой хөгжлийг хангахын тулд дээд зэргийн чанартай нефть бүтээгдэхүүнийг нийлүүлэх бизнесийн гол үйл ажиллагааныхаа зэрэгцээ Монголын эрчим хүчний салбарт шинэ боломжуудыг нээн илрүүлэх, эрчим хүчний нөөц баялгийг үр өгөөжтэй хэрэглэхэд чиглэсэн төслүүдийг боловсруулах стратегийг баримталж байна.

Стратегийн зорилтууд:

• Монголд нефть бүтээгдэхүүн нийлүүлэх, борлуулах бизнесээ өргөжүүлэн тэлэх
• Газрын тосны хайгуул, ашиглалтын бизнесээ хөгжүүлэх
• Эрчим хүчний альтернатив эх сурвалжийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалтын хөтөлбөрүүдийг чиглүүлэх
• Эрчим хүчний салбарт хамтран ажиллах олон улсын стратегийн түншүүдтэй харилцаа холбоогоо хөгжүүлэх
• Нийгмийн өмнө хариуцлагатай ажиллах