Манай компаний давуу тал
* Монгол орны өнцөг булан бүрт борлуулалтын өргөн сүлжээтэй /400 гаруй ШТС/
* Зах зээлд ямагт анхдагч, тэргүүлэгч
* Хадгалалт-агуулахын багтаамжийн хүчин чадлаараа хамгийн том
* Бүтээгдэхүүний хамгийн олон нэр төрөл /ШТМ/
* Нефьт импортлогч компаниудаас хамгийн анх Чанарын Удирдлагын Тогтолцооны ISO 9001:2001 стандартыг хангасан. Одоогийн байдлаар нефьт импортлогч компаниудаас энэ стандартыг ханган хэрэгжүүлж буй цорын ганц компани юм.
* Орж ирсэн бүх төрлийн Шатахуун Тослох Материалд чанарын хяналт хийдэг өөрийн гэсэн Улсын нефть, нефтийн бүтээгдэхүүний чанарын итгэмжлэгдсэн лабораторитой.
* Бүтээгдэхүүний чанарын баталгаа, хэрэглэгчийн сэтгэл ханамжинд илүү их анхаарал тавьдаг.
* ШТС-ын тоног төхөөрөмж, шинэчлэгдсэн байдлаараа тэргүүлэгч
* Хэрэглэгчиддээ хандсан компанит ажлуудыг байнга зохион байгуулдаг.
* Нефть импортлогч компаниудаас цахим картыг хамгийн анх зах зээлд нэвтрүүлсэн бөгөөд хот доторх бүх ШТС-уудад болон бүх аймгийн төвүүдэд, 40 гаруй сумдад, нийт 150 ШТС-уудад картаар үйлчилж байна.
* Нийгмийн хариуцлагыг өндөрт тавьж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна.