ДАЛАЙ ЭЭЖЭЭРЭЭ ОВОГЛОСОН ОРГАНИК МОНГОЛ –ХӨВСГӨЛИЙНХӨН
Органик монгол хөтөлбөрийн зохион байгуулах баг баяр наадмын дараахан Эрдэнэт хот, Хөтөл суурин, Хөвсгөл аймагт төслөө хэрэгжүүлж иргэдийн ажлын явц байдалтай танилцлаа.
Бусдын л нэгэн ижилгүй сэтгэлээр зүтгэн бичил ногоон үйлдвэрлэлээ амжилттай хэрэгжүүлж буй төслүүдийн дотор юмхнаар юм хийж өөрийн төдийгүй үр хүүхдүүдийнхээ амжиргааг дээшлүүлж байгаа өтөл настай буурлуудаас эхлээд, аймагтаа брэнд бүтээгдэхүүн гаргаж зах зээлдээ манлайлна гэсэн эрмүүн зорилготой залуус ч байлаа.
Тэдний дотор хүлэмжийн аж ахуй хүнсний ногооны тариалалт, хаягдал мод ашиглан гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч иргэд, сүүн бүтээгдэхүүн фермерын аж ахуй, зайрмагны үйлдвэрлэл зэрэг олон сонирхолтой төслүүд байсан юм.
Тэдний үйл ажиллагааны талаар олныг нуршихаас илүүтэй бодит зураг ихийг өгүүлэх бизээ.
.