Хоггүй цэвэр орчныг хамтдаа бий болгоцгооё!

УБ хотын эргэн тойронд байдаг усны эх булагууд сүүлийн жилүүдэд хүний буруутай үйл ажиллагааны улмаас ширгэж алга болон бохирдож байгааг хэн бүхэн мэднэ. Үүний нэг жишээ нь Сэлхийн амны эхэнд байрлах Гүнжийн булаг.

Газрын гүнээс ундарч гардаг , байгалийн чулуулгийн давхаргаар шүүгдэн тунаж тогтсон өвөрмөц тогтоцтой энэ булаг одоогоор хэвийн байх төвшнөөсөө 2 м гаруй доошлон амьтай төдий байгааг харсан хэн бүхний сэтгэл эмзэглэмээр. Гүнжийн булгийн эхээс 10 м хүрэхгүй зайд хур хогын цэг үүсч эргэн тойрон жорлонгийн нүхээр дүүрэн энэхүү байгалийн өвөрмөц тогтоцыг нүд аниулах эхлэл хэдийн тавигджээ.
Усны гол эх үүсвэр болсон булгаа хайрлахгүй ингэж сүйтгэн хорлож байхад өмнөөс нь сэтгэл эмзэглэн хайрлаж уйгагүй цэвэрлэн ажилласан сайхан сэтгэлт залуус Петровисчууд байлаа.

1

Петровис компанийн хэрэгжүүлдэг Органик Монгол хөтөлбөрийн хүрээнд манай компанийн хамт олноос санаачлан, ажлын нэг өдрөө байгаль орчноо хамгаалах, эрүүл цэвэр орчинд аж төрөх, үр хойчдоо хоггүй ирээдүйг өвлүүлэх үйл хэрэгт зориулсан юм.

Петровис компанийн ажилчид, СБД ТҮК-тэй хамтран бүтэн өдрийн турш амс хийлгүй ажиллаж энэхүү хур хогийн цэгийг цэвэрлэж баяр наадмын өмнө эх байгальдаа бэлэг барьлаа.

Петровисын залуус Сэлхийн амны иргэдэд байгаль орчиндоо ээлтэй амьдарч, булаг усны эхээ хамгаалан хүнлэг сэтгэлээр хандаж дахин хог хаяж бохирдуулахгүй байхыг уриаллаа.

.