
Цаг агаарын бэрхшээл, цас зудын аюулд нэрвэгдээд байгаа хөдөө нутгийнхан болон малчдад тусламжийн гараа сунгалаа. Өвөлжилт хамгийн хүнд байгаа, онцгой байдал зарласан 19 аймгийн 202 сумдад 32 сая төгрөгийн шатахуун хандивлалаа.
Энэ үеэр НИК компаний захирал С.Сүхбаатар ” Байгалийн энэ хүнд цаг үед та бүхэнд туслах нь бидний үүрэг. Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусла гэдэг шиг зудын бэрхшээлд байгаа малчид хөдөөгийн иргэн та бүхэнд бидний тусламж бага гэлтгүй нэмэр болох байх. Сэтгэлийн хүчээр энэ цагийг даван туулна гэдэгт найдаж байна. Бидний мэндийг нутгийнхандаа хүргээрэй” хэмээгээд одоогоор бүх сумдад шатахуун тасалдсан мэдээ алга. Хэрвээ танай орон нутагт шатахууны нөөц дуусвал шууд мэдэгдээрэй. Бид яаралтай арга хэмжээ авна гэлээ. Үлдсэн аймгуудад хандиваар олгож байгаа түлш шатахууныг сумдын байрлалаас хамаарах НИК компаний хамгийн ойр байрлах шатахуун түгээх станцуудаар дамжуулан сум суурин газруудад түгээх юм.
.