


Байгалийн цэвэр хүнс эрүүл амьдралын үндэс уриан дор хэрэгжиж буй ОРГАНИК МОНГОЛ хөтөлбөрийн нэвтрүүлгүүд NTV ТВ гарч эхэлснээр 1 сар гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд хөтөлбөрийн нэвтрүүлгүүдээс үзэгчид бодит амьдралын жишээн дээрээс хүнсний ногоог хэрхэн яаж ургуулах талаар олон зүйлийг мэдэж авсан билээ. Хөтөлбөрийн сүүлчийн 3 дугаар нэвтрүүлэг 11-р сарын 11,12,13 ны өдрийн 19:45 минутаас NTV ТВ - ээр гарах гэж байна. Нэвтрүүлгүүдээр хэрхэн өрхийн ногооны аж ахуй эрхлэх талаар дэлгэрэнгүй сургалтыг ХААИСын доктор багш нарын зөвлөгөөнд тулгуурлан бэлтгэн үзэгчиддээ толилуулах гэж байна.
Энэхүү нийтлэлд бага хэмжээний өрхийн аж ахуй эрхлэхэд шаардагдах үр, талбай, ургацын хэмжээний талаар уншигч та бүхэндээ зориулж ОРГАНИК МОНГОЛ хөтөлбөрөөс нэгэн сонирхолтой тооцоо зөвлөгөөг сонирхуулж байна. Таны амьдралд уг зөвлөгөө хэрэг болох нь дамжиггүй юм. Хөтөлбөрийн ерөнхий зохицуулагч Д.Ононтой ярилцсанаа уншигч танд хүргэе.
- Танд энэ өдрийн мэнд хүргэе Танай хөтөлбөр ямар шатандаа явж байна
- Баярлалаа танд ч бас. Манай хөтөлбөр хэрэгжиж эхлээд 9 дахь сартайгаа золгож байна. Өнгөрсөн хугацаанд бид олон ажлуудыг хийж амжууллаа. Манай хөтөлбөрийн 10р сард болсон үзэсгэлэн худалдаанд очсон хүмүүс хөтөлбөрийн талаар нэлээд сайн ойлголт авсан байх.
- Та энэ удаад уншигчиддаа ямар мэдээлэл өгөх гэж байна
- Бид манай хөтөлбөрийн сургалтын нэвтрүүлгүүд маань бэлтгэгдэж эхэлж байгаатай холбогдуулан уншигчиддаа нэг зөвлөгөө өгөхийг хүссэн юм.
- Яг юуны тухай вэ
- УБ хотын болон орон нутгийн бүх иргэддээ зориулж өрхийн жижиг аж ахуй буюу өрхийнхөө 1 жилийн хүнсний ногооны хэрэгцээгээ хэрхэн хангах боломж байдаг талаар зөвлөгөө мэдээлэл юм.
- Та дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу , жишээ нь 5 ам бүлтэй айл ямар газар ямар ногоо тарьж бүтэн жилийн хүнсний ногооны хэрэгцээгээ хангах вэ?
- За , 5 ам бүлтэй айлаар жишээ авч тооцоо хийе. Бүтэн жилийн хэрэгцээ гэхээр та магадгүй том газар том талбай маш их хөдөлмөр орно гэж шантарч байж магадгүй. Гэвч энэ бол маш хялбархан гэдгийг хэлье. Та жаахан сэтгэл тавьж 1 зуны туршид бага зэрэг хүч тавьж ажиллахад л болно. Их хөдөлмөртэй харьцуулахад бага шүү.
1 хүний 1 хоногт хэрэглэгдэх хүнсний ногооны хэмжээг дараахи тооцоонд суурьлан хийе.
- Төмс 150 гр
- Бусад ногоо 400 гр /манжин , лууван, байцаа, сонгино , сармис/
5 ам бүлд 1 хоногт хэрэглэгдэх ногоо тэхлээр
- Төмс 750 гр
- Бусад ногоо 2 кг /манжин , лууван, байцаа, сонгино , сармис/
- Нийт 2,75 кг ногоо болж байна.
Жилд 365 хоног х 2,75 кг = 1003,75 кг буюу 1 тонн орчих төрөл бүрийн ногоо 5 ам бүлтэй айлд шаардагдах нь. Үүнд: Төмс 365 өдөр х 0,75 кг = 274 кг, Бусад ногоо 365 өдөр х 2 кг = 730 кг
- Дундаж гэр бүлийн хувьд энэ зөв тооцоо болох уу
- Энэ тооцоо нь хүн өдөрт өөртөө шаардлагатай амин дэм эрдэс бодисын хэрэгцээг хангаж чадахуйцаар бодож дундажлан авч үзсэн гэдгийг та бүхэн анхаараарай. Айл бүрийн хүнсний ногооны хэрэгцээ харилцан адилгүй байдаг тул зарим айлд багадах зарим айлд магадгүй ихдэж ч болох юм.
- 1 т ногоог ямар талбайд хэдий хэмжээний үрээр тарих вэ?
- Жишээ болгоход Зөвхөн төмсөөр жишээ авахад 1 га талбайд 2,5 тонн орчим үрээр тарьдаг. Сайн ажиллаж чадвал 1 га гаас 15-25 тонн төмс авдаг. Гэвч бид энэ удаад өрхийн аж ахуйн талаар ярьж байгаа тул 1 га талбай шаардлагагүй. 21,5 м*10 м газар л байхад болно. Энэ газар бол ямар ч айлд өөрсөддөө зориулж бэлдээд тарих бүрэн боломжтой газар юм л даа.
- Хэдэн хүн ажиллахад болох вэ ,өрхийн гишүүд бүгд ажиллах уу
- Стандартаар бол 1 га талбайд 2 хүн буюу 2 ногоочин ажиллах нормтой байдаг. Ингэхлээр 50 сот газарт 1 хүн хангалттай гэсэн үг. Ингэхлээр манай өрхийн ногооны аж ахуйн 215 м.кв талбайд 1 хүн ажиллахад л хангалттай гэсэн үг. 5 ам бүл 5 уулаа сайн ажиллавал хэдхэн цагийн дотор л өдрийн бүх арчилгаа усалгаагаа хийгээд бусад үедээ завтай байна гэсэн үг. Өөр өөрийн бусад ажлаа хийсэн ч болно, амарсан ч болно. Хүнсний ногооныхоо 1 жилийн хэрэгцээгээ хангах гэж байгаа хүмүүст хэдхэн цагийн ажил бол юу ч биш байх нь ойлгомжтой. Сүүлийн үед ажилгүй гэж гэрт сууж байгаа залуучууд маань ингээд сул цагаараа өөрсдийнхөө төлөө ажиллавал ядаж л хүнээс гуйхгүй хүнсний асуудлаа шийдчихэж байгаа юм.
- Тооцоог нарийн хэлэх боломж байна уу
- Та доорх хүснэгтийг сайн хараарай. - 215 м.кв талбайд өрхийн аж ахуйн тариалалт хийх хүснэгтийг доор харуулсан байна.
|
№ |
Таримлын нэр |
Хэрэгтэй үрийн хэмжээ |
Тариалах талбайн хэмжээ |
Үр худалдан авах үнэ |
Авах ургацын хэмжээ /кг/ |
1 кг ногооны Зах зээлийн үнэ |
Нийт үнэ |
|
1 |
Төмс |
30 кг |
100 м.кв |
15,000 |
300 |
500 |
150,000 |
|
2 |
Байцаа |
1 гр |
30 м.кв |
550₮ |
200 |
400 |
80,000 |
|
3 |
Лууван |
12 гр |
20 м.кв |
960₮ |
80 |
600 |
48,000 |
|
4 |
Шар манжин |
5 гр |
15 м.кв |
300₮ |
80 |
600 |
48,000 |
|
5 |
Хүрэн манжин |
18 гр |
10 м.кв |
720₮ |
60 |
1000 |
60,000 |
|
6 |
Лооль *** |
1 гр |
20 м.кв |
500₮ |
180 |
2000 |
36,000 |
|
7 |
Огурцы *** |
2 гр |
10 м.кв |
500₮ |
60 |
1000 |
60,000 |
|
8 |
Сонгино, сармис |
20 гр |
10 м.кв |
2000₮ |
40 |
600 |
24,000 |
|
|
НИЙТ ДҮН |
|
215 м.кв
Буюу
10м *21,5 м
талбай |
20.530₮ |
1000 кг |
|
506,000₮ |
*** Улаан лооль огурцы нь ил талбайд тариалах сорт байх ёстойг анхаараарай.
Үрийн зах зээлийн дундаж үнэ:
1. 1 кг үрийн төмс 500-600 ₮
2. Байцааны үр 1 кг нь 60,000₮
3. Луувангийн үр 1 кг нь 40,000₮
4. Шар манжингийн үр 1 кг нь 30,000₮
5. Хүрэн манжингийн үр 1 кг нь 40,000₮
6. Улаан лоолийн үр 1 кг нь 18,000₮
7. Хэмхийн үнэ 1 кг нь 18,000₮
8. Сонгино сармис 1 кг нь 35,000₮ /Урт ногоон сонгино 15,000, булцуут сонгино 60,000₮/ байдаг.
- Энэ тооцооноос харахад их ашигтай юмаа
- Тийм, та 20,00 төгрөг зарж өрхийн хэрэгцээний ногоогоо тариалснаар 506,000₮ ны зардал хэмнээд зогсохгүй тийм хэмжээний орлого олох ч бололцоотой юм байна. Мөн энэ тооцоонд таны гаргах бусад хөдөлмөрийн зардлыг тооцоогүй. Хүн мэдээж тодорхой хэмжээний хүчин чармайлт гаргаж байж ийм үр дүнд хүрнэ. Харин энэ орлого таныг зүгээр сууж байхад орж ирэхгүй. Та ногоогоо тарих хугацаандаа дараахи ажлуудыг өөрийн гараар 6.10-7.20 ныг хүртэл хугацаанд хийх хэрэгтэй болно. Энэ үе нь ногооны хувьд хамгийн их анхаарал тавих шаардлагатай үе байдаг. 7.20 ноос хойш усалгааг л сайн хийхэд ногоо өөрөө сайн ургаж эхэлдэг.
- Ногоо тарихад яг ямар төрлийн ажлууд хийх вэ
- Дараахи хэдэн зүйлийг зайлшгүй хийнэ.
Ø Хөрс сийрүүлэлт /Зориулалтын багажаар малтуур маажуураар ногоон массыг гэмтээхгүйгээр тойруулан сийрүүлнэ. /
Ø Шавьжтай тэмцэх /Хортон шавьжийг гараар түүх, ялангуяа байцааны хувьд, бусад ногоог цийдэмээр, зориулалтын зөвшөөрөгдсөн шавьжийн эсрэг болисоор шүрших, үрээ ариутгах, анхнаасаа хөрсөө сайн боловсруулах гэх мэтээр зэргээр тэмцэнэ. /
Ø Маналт /Төмс ялангуяа сайн манаж өгвөл булцуулалт томроно /
Ø Зэрлэг зулгаах /Зэрлэгийг усалсны дараагаар зулгаавал илүү үр дүнтэй байдаг. /
Ø Услах - /Усалгааг ургамал бүрт шаардагдах нормоор цаг агаарын байдлаас хамааруулж оройдоо хийвэл үр дүнтэй байдаг.
- За үнэхээр товч боловч хэрэгтэй зөвлөгөө байна. ТА Уншигчиддаа хандаж юу хэлмээр байна
- Манай хөтөлбөрийг эхнээс авахуулаад дэмжсэн бүх байгууллага дэмжигч нартаа баярлалаа. NTV ТВ, АДРА , Их харанга , Оллоо, Өдрийн сонин нартаа. Мөн зохион байгуулагч МҮХАҮТанхим, Петровис, Хасбанк нартаа бас. Хөтөлбөрийн зорилго маань нийгэмд хийж бүтээж буй иргэдийн амьдрал туршлагыг бусдад нь харуулж тэднээс жишээ аван хийх бүтээх хүсэл эрмэлзлэлийг төрүүлэх зорилготой эхэлсэн. Энэ зорилгоо ч биелүүлж байна гэж бодож байгаа, нэвтрүүлгийг маань үзээд маш олон хүн талархлаа илэрхийлж бидэнд урам өгч байгаа, мөн маш олон хүн бид хамрагдяа, зөвлөгөө өгөөч гэж хандаж байгаа. Тэр хүмүүст ч бас баярлалаа гэж хэлмээр байна. Манай энэхүү бяцхан зөвлөгөөг дагаж та өөрөө хичээж, ургамлаа сэтгэл тавин арчилж, ургуулан ширээгээ өөрийн гараар ургуулсан шинэ ургацаар чимээсэй гэж хүсье. УБ хот болон хөдөө орон нутагт суугаа бүх иргэд та бүхэн өөрийн хашаа байшингийн нэг буланд лагерынхаа нэг буланд өрхийн жижиг ногооны аж ахуйгаа ирэх хавраас эхлэн эрхлээрэй гэж ОРГАНИК МОНГОЛ хөтөлбөр уриалж байна. Өрх бүр иргэн бүрийн оруулж буй өчүүхэн жижиг ч гэлтгүй хувь нэмэр эх орны минь ногоон хөгжилд асар их нэмэр болох нь дамжиггүй юм.
.