Петровис ХХК, МҮХАҮТанхим, Хасбанк нарын санаачлан хэрэгжүүлж буй Байгалийн цэвэр хүнс эрүүл амьдралын үндэс уриан дор хэрэгжиж буй Органик Монгол хөтөлбөрийн ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА өчигдөр МҮХАҮТанхимын шинэ байранд эхэллээ.
Уг үзэсгэлэнд ОРГАНИК МОНГОЛ хөтөлбөрт хамрагдсан 21 аймгийн ард иргэд өөрсдийн гараар тарьж ургуулсан, үйлдвэрлэсэн эх орны байгалийн цэвэр эрүүл хүнсний дээжээ нийслэл хотынхоо иргэдэд өргөн барьж байна.
Үзэсгэлэнд МҮХАҮТанхимаас олгодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ногоон бар кодын эзэд, Монгол улсдаа төдийгүй дэлхийд анх удаа үйлдвэрлэсэн шинжлэх ухаан технологийн шилдэг бүтээлүүд, үндэсний шилдэг органик хүнсний брэндүүд оролцож байна.
Үзэсгэлэнгийн ивээн тэтгэгчээр Эко хэрэглээ ЮНИГАЗ, ФИНПАК компаниуд, дэмжигч байгууллагууд болох NTV ТВ, АДРА ОУБ, Их харанга ХХК, ОЛЛОО ХХК, Өдрийн сонин нар оролцож байгаа ба үзэсгэлэн 10-р сарын 19-ныг дуустал үргэлжилж 19-ны өдөр үндэсний шилдэг ногоон бүтээгдэхүүнүүдийг шалгаруулах ёслол болох юм байна.
Мөн үзэсгэлэнгийн үеэр зохион байгуулагчдын нэрэмжит урамшуулал бэлэгтэй үйл ажиллагаа, арга хэмжээ, сюрпризүүдээр дүүрэн байхыг ард иргэддээ дуулгаж байна.
Үзэсгэлэнг үзэхийг хүссэн иргэдэд зориулж зохион байгуулагчдын автобус 3,4 хорооллын эцсийн буудал - Баруун 4 зам – Улсын Их дэлгүүр – Драммын театр - МҮХАҮТанхим гэсэн чиглэлээр 11 цагаас 18 цагийн хооронд ҮНЭГҮЙ үйлчлэх юм байна.
Нийслэл хотын ард иргэдээ ОРГАНИК МОНГОЛ үзэсгэлэн худалдаанд хүрэлцэн ирэхийг урьж байна.
.