Амьдрал үргэлж сайхнаараа- Органик Монгол хөтөлбөр EXPO-д оролцлоо.

6 дугаар сарын 11-15-ны хооронд МХАҮТ-аас зохион байгуулсан “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих” үзэсгэлэнд “Амьдрал үргэлж сайхнаараа- Органик Монгол хөтөлбөр амжилттай оролцлоо. Тус үзэсгэлэнд ОХУ, БНХАУ, БНСУ, ӨМӨЗО орны жижиг дунд үйлдвэрлэгчдийн төлөөлөл оролцож өөрсдийн орны өргөн хэрэглээний бараа, хүнсний бүтээгдэхүүний дээжсээ дэлгэн үзүүлж худалдааллаа. Үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, экологийн цэвэр бүтээгдэхүүнийг олон түмэнд таниулах зорилготой уг үзэсгэлэн нь Органик Монгол хөтөлбөрийн зорилго, үйл ажиллагаатай нийцэж байсан. Үзэсгэлэнгийн танхим өдөр бүр сонирхогч, худалдан авагчаар тасрахгүй байсан нь манай Монголчууд үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг болсон нь тод харагдаж байлаа.

Иргэд манай хөтөлбөртэй хэрхэн яаж холбогдох талаар асууж лавлаж байсан нь бидний зохиож буй хүмүүсээ дэмжиж, туслах ажил олны сонорт хүрсэн байгаа нь зохион байгуулагч бидэнд их урам зориг өгснийг дуулгахад таатай байна.

.